Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон муж нас барагсдын шарилыг бордоо болгох аргыг хуулиар зөвшөөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Вашингтон мужийн захирагч Жэй Инсли нас барсан хүний шарилыг бордоо болгохыг зөвшөөрсөн хууль баталснаар тус муж АНУ-д анхдагч болж байна.

Нас барагсдын шарилыг газарт оршуулах, чандарлах сонголтууд дээр нэмэгдээд бордоо болгон хувиргах арга нэмэгдэж байгаа юм. “Хамгийн органик оршуулга” гэгдэж байгаа энэ аргаар тусгай зөвшөөрөлтэй газруудад шарилыг задалж, модны үртэс, сүрэлтэй хольж, сайн чанарын бордоо гаргах ажээ. Ар гэрийнхэн нь талийгаачийн шарилаар хийсэн бордоог чандарын нэгэн адил байгальд цацах, эсвэл мод, ургамал тарихад ашиглаж болох юм байна.

Өнгөрсөн онд Вашингтон мужийн их сургууль дээр төсөл эхэлж, сайн дураар бордоо болохыг амьд ахуйдаа зөвшөөрсөн зургаан хүний цогцос дээр туршжээ.

Шинэ хууль 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. 

 

Эх сурвалж: Associated Press