Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын тайланг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2305401532850691/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банканд шалгалт хийх шийдвэр гаргасан. Энэхүү шалгалтын тайлан бэлэн болоод тус банкны удирдлагуудаас тайлбар авсан. Энэ дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулаад байна. 

Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна.

Өнөөдрийн байдал Хөгжлийн банк эргэн төлөлт хийж чадахгүй аж ахуйн нэгжид зээл өгсөн асуудал байгаа. Хөтөл, Мон лаа, ТОСК, МАК цемент зэрэг есөн компанийн ноцтой зээлдэгч нарын асуудал байгаа. 

Хөгжлийн банк нь эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Гэтэл арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгадаг. Зарим зээлийг бүр найман удаа сунгасан тохиолдол ч байна. 

Хүүтэй, бага хэмжээний зээл олгодол явдал банкан дээр бий болгосноос болж арилжааны банкуудтай өрсөлддөг. Дэлхийн нийтлэг үйл ажиллагаатай банкуудаас өөрөөр явж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.  

Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн. 

2015-2016 онд ажиллаж байсан удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний хохирол хүлээсэн. 
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. 

Чингис, Самурай, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ.  

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцсон. 

Цаашдаа гадны менежментээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа

-Хөгжлийн банк томоохон төслүүдэд зээл олгох чиг үүрэгтэй ч 34.3 тэрбум төгрөгийн зээлийг жижиг төслүүдэд олгосон гэж байна. Үүнийг захирал нь олгоод байсан хэрэг үү? 

Сангийн яамны мэргэжилтан н.Гантулга: -2016 оны УИХ-ын 81 дүгээр тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас олгогдож эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг Сангийн яамтай тооцоо нийлээл дуусгасан. Тэр хүрээнд Чингис болон Евро бондуудын өр төлбөрийг Сангийн яам хариуцахаар болсон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг улсын төсвөөс хаагаад, бондын өр төлбөр нь Засгийн газарт ирсэн гэсэн үг. 

Жижиг төсөл гэдэг дээр жишээ нь орон сууцны барилга барих төсөл байна. Хөгжлийн банзн дүрмээр өөрийн хөрөнгийн 0.6 хувиас бага дүнтэй зээлийг гүйцэтгэх захирал шийдэх боломжтой. Тэр дагуу шийдэгдсэн бага дүнтэй зээлүүд үүнд хамаарч байгаа.  

-Зээлийн бүтцийг өөрчилдөг. Нэг зээлийн хугацааг найман удаа сунгасан гэж байна. Энэ ямар компани юм бэ?

-Найман удаа бүтцийн өөрчлөлт орсон гэдэг нь МАК цементийн зээл. Бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хугацаа сунгах биш зээлийн гэрээнд оруулсан өөрчлөлтийг хэлдэг. 

-2015-2016 оны удирдлагууд нь хариуцлагагүй ажилласны улмаас тус банк их хэмжээний хохирол амссан гэж байна. Хэн гэдэг хүмүүс хэдий хэмжээний хохирол учруулсан юм бэ?

-Нэр бүхий эх үүсвэр татахтай холбоотой гаргасан алдагдлууд байгаа. Эх үүсвэр татахдаа гэрээний үүргээ биелүүлээгүй. Зарим эх үүсвэрийг зориулалтын бусаар зарцуулсан зүйл бий. 

Хугацаа хэтэрсэн болон эргэн төлөлт хийж чадахгүй болсон компаниудын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Зарим компаниуд зээлээ төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл тэдгээр компанийн хувьцааг төр худалдаж авах уу эсвэл хуулийн байгууллагад шилжүүлэх үү гэдэг асуудал тавихгүй бол зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, нэг ч төгрөг эргэн төлөөгүй газрууд байна. 

Тийм компаниудын удирдлагуудтай уулзах шаардлага үүсээд байна. Жишээ нь, Эрэл компанийн зээлийг ашигтай төсөл рүү оруулсан. Гэтэл эдийн засаг хүндрээд Эрэл компани дампуурлын ирмэгт ирчихсэн байна. Удирдлагуудынх нь зүгээс хувьцааны тодорхой хувийг Хөгжлийг банк аваач ээ гэдэг асуудал тавьж байгаа" гэлээ.