Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн настай хүүгээ зодсон хойд эцгийг шүүх хурал энэ сарын 29-нд болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ зодуулсны улмаас хүнд гэмтэж, есөн удаагийн хагалгаанд орон, шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулсан хэрэг гуравдугаар сард гарсан.

Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд товлогджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.Тодзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт шүүх хуралдаан товлогдсон байна.

Хуулийн заалт:

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;