Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт онлайн дэлгүүрээсээ Хуавэйн компьютеруудыг хассан ч Windows-ийг хориглох талаар ярихгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын эсрэг АНУ-ын засгийн газрын тавьсан худалдааны хоригийн хүрээнд Google компани Хуавэй компанид олгосон Андроид системийнхээ лицензийг цуцлахаар болоод байгаа.

Тэгвэл дараагийн ээлжинд Майкрософт компанийг Windows үйлдлийн системийнхээ лицензийг цуцалж магадгүй гэсэн яриа ид өрнөж байна.

Хуавэй компани нь MateBook брэндийн зөөврийн компьютеруудыг үйлдвэрлэдэг бөгөөд үүндээ Windows үйлдлийн систем ашигладаг. Яг одоо тус компанийн MateBook X Pro компьютер нь АНУ-ын зах зээлд өндөр эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогдож байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хуавэйн зөөврийн компьютерууд Майкрософтын онлайн дэлгүүрийн барааны жагсаалтаас хасагджээ.

Google-ийн хайлтын түүхээс харвал хэдхэн хоногийн өмнө энэ бүтээгдэхүүн Microsoft Store дэлгүүрт байсныг мэдэж болно.

Зөөврийн компьютерээс гадна Хуавэйн сервэрүүдийг Майкрософт өөрийн Azure клауд үйлчилгээнд ашигладаг. Хэвлэлүүд Windows-ийн хоригийн талаар мэдээлэл авахаар Майкрософт компанид олон удаа хандсан ч тодорхой хариулт өгөхөөс татгалзсаар байна.

Хуавэй компани Windows, Android системүүдийг өөрийн хөгжүүлсэн үйлдлийн системээр солих санааг сүүлийн жилүүдэд ярьж байгаа ч одоогоор бодитой үр дүн харагдахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge