2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S30
10°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
21°
11:00
S30
23°

Итали дахь Венесуэлийн элчин сайд мөнгөгүй болсон тул огцорч байгаагаа мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN

Италид суугаа Венесуэлийн элчин сайд мөнгө санхүүгийн хомсдолд орсноос үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул огцорч байгаагаа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Николас Мадурод твиттер сүлжээгээр шууд хандсан элчин сайд Исаяа Родригез хэдийгээр хувьсгалт үзэл санаандаа үнэнч хэвээр боловч санхүүгийн бэрхшээлийг давж чадахгүй болсноо мэдэгдсэн байна.

Тэрээр элчин сайдын яамны ажилчдын цалин, байрны түрээсээ төлөх ямар ч боломжгүй болсон гэнэ. Тус элчин сайдын яамны хуримтлагдсан өр 9 сая евро хүрчээ.

77 настай Родригез саяхан Ромд хийсэн хэвлэлийн хурал дээр ярихдаа “Миний эхнэр өмнөх нөхрийнхөө бэлэглэсэн хувцаснуудыг зарсан. Одоо би анх ирэхдээ худалдаж авсан машинаа зарахыг хичээж байна. Грингонууд намайг хар жагсаалтад оруулсан тул Италийн банкнууд надад үйлчлэхгүйг та бүхэн мэдэж байгаа” гэсэн байна. Латин Америкчууд цагаан арьст Америкчуудыг гринго гэж нэрлэдэг.

2011 онд Исаяа Родригез Ромд суух элчин сайдаар томилогдон ирж байжээ. “Намайг өөрийнх нь талд үнэнч байгааг ерөнхийлөгч маань мэдээсэй гэж би хүсэж байна. Би Чавист үзэл санаанд бүрэн итгэдэг хүн. Гэхдээ би усыг дарс болгож, үхснийг амьдруулж чадахгүйгээ ойлголоо” гэж тэр ярьжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагахын тулд АНУ-ын засаг захиргаа тус улсын эдийн засагт хориг тавиад байгаа нь ийнхүү бүх шатанд нөлөөлж байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x