2019/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,662.90₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
10:00
S30
17°
11:00
S30
17°
12:00
S26
16°
13:00
S40
15°
14:00
S40
14°
15:00
S40
15°
16:00
S40
15°
17:00
S40
16°
18:00
S40
16°
19:00
S26
15°
20:00
S26
14°
21:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кристофер Этвуд: Сүр жавхлант түүхтэй МУИС-ийн "Хүндэт доктор" болно гэж ерөөсөө бодоогүй

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын түүхийн бүхий л цаг үеийг судалж, өндөр түвшинд судалгаа хийдэг дэлхийн Монгол судлалын нэрт эрдэмтэн, судлаач Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд МУИС-ийн "Хүндэт доктор" цол олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Кристофер Этвуд нь өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Мөн Монголын эзэнт гүрэн, монголын шинэ түүх болон монголчуудын түүх бичлэг, нүүдэл зүйн онолын асуудлаар голлон судалгаа хийж, өрнөдийн монгол судлалыг түүчээлэн ажиллаж байгаа тэргүүлэх монгол судлаач эрдэмтэн билээ.

"Монгол, Америк хоёр орны шинжлэх ухааны салбар дахь найрсаг хамтын ажиллагаа улам өргөжих болтугай"

 
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн "Хүндэт доктор" цол хүртсэн тэрбээр "Надад МУИС-ийн "Хүндэт доктор" цол олгосонд гүн талархал илэрхийлж байна. Би 1989 онд анх энэ эрдмийн танхимд орж ирж байсан. Тэр үед энэ сүр жавхлант түүхтэй сургуулийн "Хүндэт доктор" болно, ингэж шагнагдана гэж ерөөсөө бодоогүй. Тухайн үед хуучирч муудсан байсан танхим сайхан засвар хийж, монгол гэр шиг болсон байгаад баяртай байна.

Олон жилийн турш энэ сургуулийн түүхийн багш нар, оюутнуудтай хамтарч ажиллаад хичээнгүй, идэвхтэйг нь мэдэрсэн. Цаашид МУИС Пенсильваны их сургуультай холбоо харилцаагаа улам зузаатгаж, Монгол, Америк хоёр орны шинжлэх ухааны салбар дахь найрсаг хамтын ажиллагаа улам өргөжих болтугай гэж ерөөе" хэмээгээд МУИС-ийн хүндэт зочны дэвтэрт дурсгалын үг бичлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Профессор Этвүд 1911-1931 оны Өвөр Монголын хувьсгалт хөдөлгөөний талаарх хоёр боть бүтээл нь/Young Mongols and Vigilantes in Inner Mongolia Interregnum Decades, 1911-1931. 2vols. Leiden:E.J Brill, 2002. Нийт 1168 тал/ Брилл хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Дотоод Азийн номын сан цувралд хэвлэгдсэн.

Түүнчлэн олон жил Монголын түүхийн хичээлийг зааж, судалгаа хийсэн материалдаа тулгуурлан Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээл туурвисан нь Монголчуудын түүх, соёлыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл болжээ.

Түүний нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол арга зүйн шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн, Өрнөдөд монгол судлаачдыг бэлтгэх, Монгол улс дахь түүх, антропологийн сургалт, судалгаанд шинэ арга зүйн хандлага нэвтрүүлж, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр МУИС-ийн "Хүндэт доктор" цол олгохоор шийдвэрлэсэн байна.

МУИС-ийн "Хүндэт доктор цол"-ыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн гадаадын иргэнд олгодог.

"Анх 1957 онд манай улсад айлчилсан Энэтхэгийн дэд ерөнхийлөгчид МУИС-ийн "Хүндэт доктор" цолыг хүртсэнээс хойш 62 жилийн хугацаанд 45 эрхэм уг цолыг хүртсэн. Өнөөдөр бид МУИС-ийн 46 дахь "Хүндэт доктор" цолыг  Пенсильваны их сургуулийн профессор, Монгол судлаач Кристофер Этвудэд олгож байгаадаа таатай байна" хэмээн МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэллээ.

ФОТО
x