2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S40
17°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S40
12°

Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч, дээд амжилт тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN

Балбын шерпа угсаатан Ками Рита өнөөдөр өглөө дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 24 дэх удаагаа гарч, дээд амжилт тогтоожээ.

Одоо 49 настай уулчин эр тавдугаар сарын 15-ны өдөр 23 дахь удаагаа уг оргилд гараад байв. Тиймээс Рита долоо хоногийн дотор хоёр удаа дээд амжилт тогтоож байгаа юм.

Хималайн уулсад амьдардаг шерпа угсаатнууд дэлхийн олон орноос ирсэн уулчдыг замчилж, Эверест болон бусад ноён оргилуудад гаргадаг. “Уул бүхэн өөрийн савдагтай. Тэднийг уурлуулж болохгүй. Авирахаасаа хэдэн сарын өмнөөс би уулын эздэд мөргөж, зөвшөөрөл гуйдаг” хэмээн Ками Рита ярьж байна.

1994 онд анх удаа гадаадын экспедицтэй хамт Эверестийн оргилд гарч байсан тэрээр цаашдаа ч үргэлжлүүлэн авирах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Би дахиад хэдэн жил авирах бодолтой байна. Бие эрүүл байгаа тул 60 нас хүртлээ авирна гэж боддог. Хүчилтөрөгчтэй байхад өөр асуудал алга” гэж Рита ярьжээ.

Одоо Ритагийн амжилтын араас тус бүр 21 удаа Эверестийн оргилд гарсан гурван шерпа нэхэж байгаа. Гэхдээ тэдний хоёр нь тэтгэвэртээ гарсан бол гурав дахь нь болох 39 настай уулчин 22 дахь удаагаа Хятадын талаас авирахаар бэлдэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC

 

x