2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S40
17°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S40
12°

“Game of Thrones”-ийн төгсгөлийн ангийг Хятадад гаргасангүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN

Олон жил үргэлжилсэн телевизийн цуврал “Game of Thrones” өчигдөр төгсгөлийн ангиа дэлхий даяар үзүүлсэн билээ.

Харин зөвхөн Хятадын иргэд төгсгөлийн ангийг үзэж чадаагүй байна. HBO компанийн бүтээлийг онлайн сүлжээгээр үзүүлэх онцгой эрхтэй Тенсент компани өчигдөр өглөө ямар нэг техникийн асуудлаас болоод сүүлчийн ангийг гаргаж чадахгүй болсноо зарласан юм.

Асуудал хэзээ шийдэгдэж, хэзээ үзүүлэх тухай мэдээлэл огт өгөөгүй байна. CNN агентлаг энэ асуудлаар HBO компаниас тодруулахад “манай талаас контентоо өгөхөд асуудал байгаагүй. Юу болсныг Тенсентээс тодруулна уу” гэсэн тайлбар өгчээ.

The Wall Street Journal сэтгүүл худалдааны дайнтай холбоотойгоор Хятадын засгийн газар “Game of Thrones”-ийн төгсгөлийн ангид хориг тавьсан байж болзошгүйг мэдээлсэн байна.

Өчигдөр өглөө дуртай цувралаа үзэж чадаагүй Хятадын олон сая хэрэглэгч бухимдлаа сошиал сүлжээнд илэрхийлцгээж, зарим нь Тенсент компаниас төлбөрөө буцааж авахаар нэхсэн байна.

Бээжингийн эрх баригчид улс хоорондын маргаан зөрчлөөс үүдэлтэйгээр энтертайнмент салбарт хориг, цензур тавьдаг уламжлалтай. Хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын засгийн газар нутаг дэвсгэртээ АНУ-д үйлдвэрлэсэн агаараас хамгаалах THAAD систем байрлуулахаар болсны дараа Хятадын засгийн газар солонгос кинонууд, K-pop дуучдын тоглолтуудыг хориглож байсан юм.

 

Эх сурвалж: CNN

 

x