Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлний Олон Улсын олимпиадаас Монгол хүүхдүүд гурван алтан медальтай ирлээ

ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Английн боловсролын хамгийн том байгууллага Pearson, Gatehouse awards байгууллагууд ивээн тэтгэж, Италид зохион байгуулдаг Хиппо олимпиад 3 үе шаттай явагддаг бөгөөд эхний 2 шат нь тухайн улсдаа, сүүлийн шат нь Италийн Венецийн Лидо ди Жесоло гэх далайн эргийн хотод болдог. 

Энэхүү Олимпиадын эхний шатанд 40 орны 32,000 сурагч, сүүлийн шатанд 164 сурагч оролцсон байна. 

Манай улсын 14 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 4,500 гаруй сурагч сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдсөн бол сүүлийн шатанд 16 сурагч шалгарч Итали улсад очиж өрсөлдлөө. 

Монгол Улс тус Олимпиадад 3 дахь удаагаа оролцож байгаа юм.

  1. Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Бүртэ-Үжин
  2. Орчлон сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Урангоо
  3. Орчлон сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Амур нар тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ.

12 дугаар ангийн сурагч Э.Бүртэ-Үжин АНУ-ын Миссури Их Сургуулийн зуны 2 долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулав. 
Мөн 84-р сургуулийн сурагч Ц.Хулан 5-р байр, Монгол Оросын хамтарсан сургуулийн сурагч Ч.Есүй 4-р байр, Сакура сургуулийн сурагч М.Буяннэмэх 6-р байр эзэлсэн байна. 

Түүнчлэн Ц.Хулан /84-р сургууль/, М.Цэлмэг /Оюунлаг сургууль/, Х.Амирлан /Оюунлаг сургууль/, М.Төгсзаяа /Сант сургууль/, Э.Бөртэ-Үжин /Сант сургууль/, Ө.Викториа /Хобби сургууль/, Г. Эмүжин /Шинэ Монгол Харимафүжи сургууль/, Г. Номин /Шинэ Монгол сургууль/, Г. Билгүүтэй /Шинэ Монгол сургууль/, Э.Индира /Эрдмийн Ундраа сургууль/, С.Тамираа /1-р сургууль/, Ч. Ананд /44-р сургууль/ , Ч.Есүй /Монгол Оросын хамтарсан 3-р сургууль/, М.Буяннэмэх /Сакура сургууль/, Б.Урангоо /Орчлон сургууль/, Б.Амур /Орчлон сургууль/ нар амжилттай оролцоод иржээ.

 

Эх сурвалж: Англи хэлний олон улсын ХИППО олимпиад зохион байгуулах хороо