Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Камбож улс даяар Улаан Кхмерүүдийн үйлдсэн геноцидийг эргэн дурсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг Үндэсний Санан Дурсах өдөр болгож, бүх нийтээр амарч байх шийдвэрийг Камбожийн засгийн газар 2018 онд гаргаж байв.

Өчигдөр Камбожийн ард түмэн уг эмгэнэлт өдрийг анх удаа дурсаж өнгөрүүллээ. 1976 оны тавдугаар сарын 20-ны өдөр Пол Потын толгойлсон Улаан Кхмерүүд хүн амыг бөөнөөр хядах ажиллагааг эхлүүлж байв.

Камбожийн нийгмийн бүтцийг өөрчлөх харгис бодлогын хүрээнд Улаан Кхмерүүд хүн амыг хотоос хөдөөд нүүлгэж, фермерийн аж ахуйд хүчээр ажиллуулж байжээ.

1975-1979 онд тогтсон энэхүү харгис дэглэмийн үед хоёр сая орчим хүн амь үрэгдсэн нь Камбожийн хүн амын дөрөвний нэг орчим болсон юм. Амь үрэгдсэн хүмүүсийн 60 орчим хувь нь Улаан Кхмерүүдэд цаазлуулсан бол бусад хэсэг нь өлсгөлөн, өвчний улмаас амиа алджээ.

Өчигдөр нийслэл Пном Пенээс холгүй орших геноцидийн талбар байсан газарт жүжигчид Улаан Кхмерүүдийн харгислалыг дүрсэлсэн тоглолт үзүүлсэн байна.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: BBC