Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

LendMN Hackathon 2019-ийн шилдгүүд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 21
Сурталчилгаа

ЛэндМН компани өөрсдийн зохион бүтээсэн LendMN Open Platform-ийг олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа билээ.  Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд тус платформыг ашиглан өөрсдийн санаагаа бодит бизнес болгох боломж бүхий LendMN Hackathon 2019 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд Монголын мэдээлэл технологи болон бизнесийн салбарын залуучуудаас бүрдсэн 19 багийн 99 залуус оролцож өөрсдийн ур чадвараа уралдууллаа.

Програм хангамжийн инженерүүд, хөгжүүлэгчид бизнес санаагаа мини аппликейшн болгон хөгжүүлж LendMN Open Platform дээр байршуулснаар хамгийн хялбар, өртөг багатайгаар ЛэндМН-ий 500,000 гаруй хэрэглэгчдэд бизнесээ хүргэх шинэ боломж нээгдэж байгаа юм.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан тус тэмцээнд багууд төрөл бүрийн бүтээлч, инновацлаг санаануудыг гаргаж, гаргасан санаагаа бизнес загвар болгож, зах зээлийн болон ашиг орлогын тооцоолол хийж тухайн санаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай анхан шатны бүх төрлийн судалгаа, хөгжүүлэлтүүдийг хийж дараах багууд шалгарлаа.

1-р байр E-Channel баг - Зар сурталчилгаа түгээх суваг

 

2-р байр Point Cloud баг - Steam marketplace

 

3-р байр CTA  баг - Асуулт хариултын тоглоом 

 

Нэмж хэлэхэд тус тэмцээнд оролцогч багуудад ЛэндМН-ий зүгээс мини аппликэйшны хөгжүүлэлтээ гүйцээж, ЛэндМН-д нэмэлт үйлчилгээ болгон байршуулахад шаардлагатай технологийн дэмжлэг, маркетингийн дэмжлэг үзүүлэх болсноо баяртайгаар мэдэгдэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.