2020/07/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S29
18°
22:00
S29
16°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S29
13°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S29
11°
06:00
S30
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google-ийн араас Intel, Qualcomm компаниуд Хуавэйд хориг тавьж магадгүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг

Ням гарагт АНУ-ын Google Хятадын Хуавэй компанид өгсөн гар утасны үйлдлийн систем Андроидын лицензийг цуцлахаар бэлдэж байгаа тухай мэдээ тарсан билээ.

Тэгвэл Google-ийн араас дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчид болох Intel, Qualcomm, Broadcom компаниуд Вашингтоны засаг захиргааны хоригт нийцүүлэн Хуавэйд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зогсоох гэж байгаа тухай саяхан Блүүмбэрг агентлаг мэдээллээ.

Intel компани нь сервэр болон зөөврийн компьютерын процессорыг Хуавэйд нийлүүлдэг бол Qualcomm нь гар утасны процессор, модем зэргийг нийлүүлдэг юм.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Хуавэй мобайл төхөөрөмжийн чипүүдийг өөрөө үйлдвэрлэдэг болж, Qualcomm-оос хамааралгүй шахуу болсон байна.

Нөгөө талаас Хуавэй компани АНУ-ын зүгээс хориг тавих эрсдлийг тооцож, гурван сарын хэрэгцээгээ хангах хагас дамжуулагч чип, эд ангиудыг нөөцлөөд байгаа тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Японы Никкэй сонинд мэдээлснээр Европын чип үйлдвэрлэгчид мөн Хятадын компанийн эсрэг хориг тавихаар бэлдэж эхэлсэн гэнэ. Тухайлбал Германы чип үйлдвэрлэгч Infineon Technologies компани Хуавэйд бүтээгдэхүүн нийлүүлэлтээ түр зогсоож, цаашид ямар бодлого баримтлахаа энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.

Европын өөр нэг чип үйлдвэрлэгч ST Microelectronics мөн Хуавэйтай хэрхэн ажиллахаа энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Одоогоор Хуавэй компанийн зөөврийн компьютеруудад Windows үйлдлийн системээ нийлүүлдэг Майкрософт компани ямар нэг арга хэмжээ авах тухай яриа гараагүй байна. Гэхдээ Вашингтоноос чиглэл өгвөл тус компани бас хоригт нэгдэх магадлалтай юм.

Хуавэй компани Android, Windows системүүдийг өөрийн дотоодод хөгжүүлсэн системээр орлуулахаар бэлдэж байгаа тухай яриа өмнө нь гарч байсан. Гэхдээ одоогоор бэлэн болсон бүтээгдэхүүний сураг сонсогдоогүй байна.

 

Эх сурвалж: The Verge

 

x