Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх тов гарчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Мөн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзсэн байна.

Иймд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаан зарлаж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр уг тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр товложээ.

 

Эх сурвалж: ҮХЦ