Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикистаны шоронд бослого гарсны улмаас 32 хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Тажикистан улсын чанга дэглэмтэй хорих ангид бослого гарсны улмаас 29 хоригдол, гурван хуяг амиа алдсан тухай тус улсын хууль зүйн яам мэдээлжээ.

Нийслэл Душанбе хотоос зүүн зүгт 25 км зайтай оршдог Вахдат хотын шоронд уг үймээн гарсан байна. Исламын улс террорист байгууллагад элссэн шалтгаанаар хоригдож байсан этгээд гурван хуяг, таван хоригдлын амийг хутгаар хөнөөснөөр бослого эхэлсэн гэнэ.

Эрх баригчид бослогыг дарах шийдвэртэй арга хэмжээ авсны үр дүнд бусад хоригдлууд амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Нөхцөл байдлыг хяналтдаа авч, хэргийг мөрдөн шалгаж байгаагаа Тажикистаны хууль зүйн яам мөн мэдээлсэн байна.

Хоригдлуудыг эргэхээр шоронд очоод байсан иргэд оройн есөн цагийн үед буун дуу гарч эхлээд 30 орчим минутын хугацаанд үргэлжилснийг гэрчилжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын хойд бүсийн Хужанд хотын чанга дэглэмтэй шоронд мөн бослого гарах үеэр 21 хоригдол, хоёр хуяг амиа алдаж байсан юм.

Тухайн үед исламын хэт үзэлтэй хоригдлууд бослогыг санаачилсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters