Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Herbalife Nutrition “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг тав дахь жилдээ ивээн тэтгэлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 20
Сурталчилгаа

Жил бүр манай оронд уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрөгч Бямба гарагт буюу 2019 оны 5-р сарын 18-ны автомашингүй өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар марафон 2019-д дотоод гадаадын нийт 30 мянга гаруй тамирчин, спорт сонирхогчид оролцсон юм. Herbalife Nutrition компани тав дахь удаагаа тус тэмцээний албан ёсны түншээр ажиллаж, уламжлал ёсоор 10 километрийн гүйлтийг өөрийн нэрэмжит гүйлт болгон ивээн тэтгэсэн. Herbalife Nutrition компани нь Криштиано Рональдо тэргүүтэй 190 гаруй дэлхийн хэмжээний баг тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэж байдгийн нэг нь Улаанбаатар марафон юм.

Herbalife Nutrition компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн “Эрүүл идэвхтэй амьдралыг хэв маягийг олон нийтэд уриалж байдгаараа Herbalife Nutrition ба Улаанбаатар марафон хоёрын зорилго нэг юм. Ийм ч учраас бид уламжлал ёсоор энэ арга хэмжээг ивээн тэтгэж, бие даасан гишүүдийнхээ хамтаар идэвхтэй оролцдог” хэмээн онцлов. Herbalife Nutrition компанийн 1000 бие даасан гишүүн Улаанбаатар марафонд 2019-д оролцсон бөгөөд хамгийн том баг хамт олонтойгоор оролцсон байгууллага болсон.

Дэлхийн томоохон хотууд өөрсдийн гэсэн марафоныг зохион байгуулдаг жишиг, нийтийг хамарсан спортын арга хэмжээ дутагдаж байгаа нөхцөл байдлаас үүдэн санаачлагдсан Улаанбаатар марафон жилээс жилд өргөжин тэлж, хүртээмж нь улам бүр нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд 5, 10, 21, 42 километр гэсэн марафоны үндсэн зайнаас гадна гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зэрэг төрлүүд зохиогдсон нь онцлог байлаа. Тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Herbalife Nutrition компани нь Албан ёсны ивээн тэтгэгчийн хувьд 10км, 21 км, 42 км-ийн зайн уралдааны замд тамирчдын хүч чадлыг нимбэгийн амттай уургийн батончик бүтээгдэхүүнээрээ сэлбэж байв.

 

Herbalife Nutrition компанийн тухай

Herbalife Nutrition компани нь дэлхийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох зорилготой олон улсын хүнс шим тэжээлийн компани юм. Herbalife Nutrition компани нь 1980 оноос эхлэн хүнс шим тэжээлийн бүтээгдэхүүн болон хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм зорилго тавин, хүнс шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компани, бие даасан гишүүдийн хамтаар дэлхий дахинд тулгамдаж буй шим тэжээлийн дутагдал, таргалалт, хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн зардлын өсөлт мөн бүх насныхны хувийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Herbalife Nutrition компани нь хэрэглэгчиддээ өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр чанартай, шинжлэх ухааны үндэслэл, судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүд санал болгодог. Түүнчлэн хэрэглэгчиддээ бие даасан гишүүдийн тусламжтайгаар ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч, мөн тэднийг дэмжих хүрээлэл, хамт олон бий болгон эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг.

Herbalife Nutrition компанийн нэмэлт шим тэжээлийн жин зохицуулах, эрч хүч сэргээх, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй улс оронд зөвхөн тус компанийн бие даасан гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.

Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд сайн шим тэжээл хүргэх зорилгоор Herbalife Nutrition Шим Тэжээлийн Сан (HNF), CASA Herbalife хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 200 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг.

Herbalife Nutrition компани нь дэлхий дахинд ойролцоогоор нийт 8300 ажилтантай бөгөөд компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF) дээр борлуулагдаж, 2017 онд ойролцоогоор 4.4 тэрбум ам.долларын цэвэр борлуулалт хийсэн юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг Herbalife.com эсвэл IAmHerbalife.com вэбсайтуудаар орж авна уу.

Herbalife Nutrition компани нь мөн хөрөнгө оруулагчдыг тусгай харилцах вебсайт болох ir.herbalife.com хаягаар зочлохыг урьж байна. Энэхүү вебсайт дээр санхүүгийн болон бусад мэдээлэл тогтмол шинэчлэгддэг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.