Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Либертар намын тэргүүний нүүрэнд ялгадас цацжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Оросын Либертар намын тэргүүн Михайл Светов өчигдөр Татарстаны нийслэл Казань хотод илтгэл тавихаар очоод нүүр рүүгээ ялгадас цацуулсан байна.

Тэрээр илтгэл тавих газар буюу Амакс зочид буудлын үүдэнд машинаасаа буухад нь хэсэг хүмүүс довтолж, бохир зүйл цацаад зугтжээ.

Светов энд Оросын боловсролын систем “хүүхдүүдээс боломжийг нь хэрхэн булааж байгаа” тухай илтгэл тавьсан юм.

Эхлэх цагаасаа 20 минут орчим хугацаанд саатсаны дараа Светов илтгэл тавихаар танхимд орж ирэхэд хүмүүс алга ташин угтсан байна. Тэрээр халдсан этгээдүүдийг олохын тулд зочид буудлын хяналтын камерны бичлэгийг шалгах гэж байгаа тухай энэ үеэр мэдэгджээ.

Светов 2018 оны дөрөвдүгээр сард “Засгийн газарт яагаад найдах хэрэггүй вэ?” нэртэй илтгэл тавихаар Кемерово хотын нисэх буудалд буусныхаа дараа бусдад зодуулж, тэр өдөртөө Москва руу буцаж байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty