Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Хуавэй компаниас Андроидын лицензээ цуцлахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Google компани гар утас үйлдвэрлэгчдэд Андроид үйлдлийн системээ тусгай лицензээр үнэ төлбөргүй ашиглуулдаг билээ.

Тэгвэл тус компани Хятадын Хуавэй компанид өгсөн лицензээ цуцлахаар болсныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Хуавэй компанийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнээд өөрийн зах зээлд нэвтрүүлэхийг нь бүрэн хориглохоор болсон юм.

Тэгвэл Google-ийн шийдвэр энэхүү хоригийн нэг хэсэг болж байгаа бололтой.

Ингэснээр Хуавэй компанийн гар утаснууд цаашдаа Андроид системийн шинэчлэлт, сайжруулалтыг авах эрхгүй болж, Google-ийн application store, gmail зэрэг Андроид системд багтдаг үйлчилгээнүүд хаагдах гэнэ.

Харин Андроидын нээлттэй эхийг ашиглах боломж хэвээр үлдэх юм байна. Өөрөөр хэлбэл Хуавэй компани гар утас хэрэглэгчдэдээ зориулж тусдаа аппликэйшн дэлгүүр нээх, имэйл, мэп зэрэг бусад үйлчилгээнүүдийг үзүүлэх хэрэгтэй болно.

Цаашлаад хориг удаан хугацаанд үргэлжилбэл Хуавэй Андроид системээс хамааралгүй болж, өөрийн гар утасны үйлдлийн системтэй болох шаардлагатай болж магадгүй юм.

Google компанийн нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Андроидыг ямар түвшинд хүртэл хориглох асуудлыг одоо тус компанийн удирдлага хэлэлцэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters