2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S30
10°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
21°
11:00
S30
23°
12:00
S30
24°

МЭДЭГДЭЛ

ikon.mn
2019 оны 5 сарын 18
iKon.MN

Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19.00 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ, оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм.

Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.

Улаанбаатар хот

2019.5.18

АРДЧИЛСАН НАМ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x