Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эрүүл амьдралын төлөөх “УЛААНБААТАР МАРАФОН 2019”

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү олон улсын гүйлтэд Монгол Улсад амьдарч буй гадаадын иргэд, хөрш орны сонирхогчид болон олон улс, тив дэлхийд нэртэй тамирчид тэргүүтэй 30 мянга гаруй хүн оролцсон байна. Энэ жилийн хувьд хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулсан эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмж оруулснаараа онцлог болжээ.

Юнител Групп нь эрүүл амьдралын төлөө эхлүүлсэн “Ногоон зүрх” аяны хүрээндээ марафонд оролцогч буй хүмүүст хантааз болон бэлтгэлийн цүнхийг тараалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн тэмцээнд хамтран ажиллан оролцогчдод гарын бэлэг гардуулав. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон мянган хүн цугласан уг арга хэмжээний үеэр эко хогийн саваа байрлуулан хоггүй орчныг бүрдүүлэхийн төлөө уриаллаа.

Ингээд “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг фото сурвалжлагаар хүргэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.