Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Манай дүү 13 биш, 45 сая төгрөгөөр байр авсан

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2008-2012 онд мөн сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ц.Батсүхэдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө орон сууцыг 13.7 сая төгрөгөөр хувьчилж өгсөн талаар мэдээлэл гарсан билээ. 

Энэ талаар Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр "Шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн орлогоор байрууд барьдаг. 2008 оны Засгийн газрын шийдвэрээр ШШГЕГ-ын ажилтнуудад үнэгүй байр олгохоор болсон. Ингээд хөрөнгө босгох гэж заримыг нь зарсан.

Миний жолооч дүү байдаг. Тэр дүү маань 45 сая төгрөгөөр нэг байр авсан. Ийм л юм байгаа. Сүүлд нь АТГ-т шалгагдаад, бүх баримтуудыг нь холбогдох газруудад өгөөд хэргийг хаачихсан. 

13 сая гэдэг нь зориуд дүнг нь багасгаж, олон нийтийн дургүйцлийг хүргэх гэж хийж байгаа. 13 биш, 45 сая төгрөгөөр авсан. Хөдөөнөөс орж ирсэн дүүдээ байр худалдаж байхаар нь бусдад худалдсан үнээр нь авч өгсөн.

Намайг 17 байртай гээд манай хүүхдүүд, эхнэрийг, бурхан болсон хөгшчүүдийн хөрөнгийг хүртэл шалгасан. Тусгайд ажиллаж байсан хүмүүсийн одоо ажиллаж байгаа хүмүүсээрээ дамжуулан хийсэн гүйцэтгэх ажиллагаа. Миний жолоочийн утсыг хүртэл тагнасан явдал байгаа. 

17 байр гэдэг огт худлаа. Хотын төвд хүүхдүүд тус бүр нэг байртай, зуслан дээр бид гурав  гурвуулаа нэг нэг байртай" гэлээ.