"Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах зорилготой юм.
Парадад оролцогчид анхаарах зүйлс:
Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” -ийн хүрээнд зохиогдох "УНАДАГ ДУГУЙТАЙ УЛААНБААТАР-2019" дугуйн парадад өргөнөөр оролцохыг урьж байна.
Парадын ерөнхий зохион байгуулагч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, "Залуу дугуйчин" клуб.
Хамтран зохион байгуулагч:
Эх сурвалж: МЗХ