Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галт тэрэг, машин мөргөлдөж хоёр хүн нас барсан осол гарчээ!

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Галт тэрэг, машин мөргөлдөж хоёр хүн нас барсан ноцтой осол өчигдөр орой гарчээ.

"Өчигдөр буюу 5 дугаар сарын 16-ны 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд вагон машин мөргөлдсөн байна гэсэн мэдээллийг авч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очсон. 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352 дугаар километрийн 9 дүгээр зуутын гармаар суудлын 263 дугаар галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан осол гарсан.

Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэрэмжлүүлэг
Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ