Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

5G сүлжээний татах хурдыг шалгахад 1Gbps-ийг давжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Verizon компани 5G сүлжээгээ сарын өмнө хэд хэдэн хотод нэвтрүүлээд байгаа билээ. Гэхдээ технологийн дэвшлийг ихэнх хүмүүс мэдрэх боломжгүй байсан нь 5G технологитой гар утас зах зээлд гараагүй байсантай холбоотой.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Verizon компани Самсунгийн Galaxy S10 5G загварын гар утсыг АНУ-д анх удаа зарж эхэлсэн юм.

Тэгвэл шинэ гар утастай болсон эхний хэрэглэгч 5G сүлжээний бодит хурдыг шалгасан видео дүрсээ твиттер хуудсанд байрлуулсан байна.

Түүний ашигласан SpeedTest хурд хэмжигч аппликэйшн 5G сүлжээний хурдыг графикаар дүрслэх боломжгүй болж, хурдны хэмжээ 1 Gbps (секундэд 1 тэрбум тэмдэгт) хүрсэн нь хүмүүсийг гайхшруулжээ.

Харьцуулбал ихэнх байгууллагуудын оффисийн сүлжээний хурд 100 Mbps-ээс хэтэрдэггүй бол 4G сүлжээний хурд үүний талд ч хүрэхгүй байгаа юм.

Хэдийгээр одоохондоо хэрэглэгч цөөхөнтэй, ачаалал бага байгаа ч 5G сүлжээний бодит хурд ийм өндөр байгаа нь жинхэнэ утгаараа технологийн дэвшил болсныг харуулж байна.

 

Эх сурвалж: Mashable