Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

БОДИТ БАЙДАЛ: Нөөцийн мах дутмаг байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн дунд махны үнэтэй холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд нөөцийн мах тодорхой байршлуудаар дамжин худалдаанд гарч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ жилийн хувьд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд дөрвөн компани нийт 4,000 тонн мах бэлтгэсэн.

Гэвч махны үнэ болон нөөцийн махтай холбоотой асуудал дуусахгүй үргэлжилсээр байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ долоо хоногт хийсэн мэдээллийн үеэр "2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс махны үнэ тогтворжино, нөөцийн махыг одоогийнхоос хоёроос гурав дахин нэмэгдүүлж, зах зээлийн үнээс 20-25 хувиар хямдаар худалдаална" гэж хэлсэн.

Тиймээс бид бодит байдалтай танилцахаар нөөцийн мах борлуулж байгаа таван байршилд очиж худалдааны үйл явцтай танилцсан юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвд байршилтай мах, ногоо хүнсний дэлгүүрт очиход хаалга нь цоожтой. Нэгэн иргэнээс учрыг лавлахад “Өглөө жоохон мах ирээд дуусчихсан гэнэ. Би бас мах авах гээд ирсэн байхгүй байна” гэв.

Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүрэгт байршилтай нийт таван газарт очиход хоёрынх нь үүд цоожтой мах худалдаалсан шинжгүй, нэг нь нээлттэй атлаа нөөцийн мах нь ирээгүй, нөгөө хоёр нь манайд мах худалдахгүй байгаа гэх хариултуудыг өгсөн юм.

Энэ үеэр нөөцийн мах асууж сурагласан иргэд бидэнтэй хэд хэдэн удаа таарсан. Гэвч тэдний хэрэгцээ шаардлагыг хангах нөөцийн мах дутмаг байгаа нь харагдаж байлаа.