2019/08/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
13°
12:00
S32
14°
13:00
S32
15°
14:00
S32
16°
15:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

79 автобусанд онлайн камер суурилуулж, ашиглалтад оруулжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Тус газраас дөрвөн багц үйл ажиллагааг явуулж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа танилцууллаа.

    Экспресс болон богино эргэлтийн чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа

2019 оны дөрөвдүгээр сард тус газраас Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3”, Ч:24б “Чингэлтэй–3,4-р хороолол-Гурвалжингийн гүүр–ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулан богино эргэлтээр явуулж, эдгээр чиглэлд иргэдийн автобус хүлээх хугацааг 3-7 минутаар бууруулсан байна.

Мөн Ч:24а “Зунжин–3,4-р хороолол–Сонсголон–ТЭЦ4” чиглэлийн эцсийг Чингэлтэй болгон өөрчилж, зорчигч урсгал 3 хувь өссөн, Ч:54 “Яармаг–10-р хороолол–3,4-р хороолол–Зурагт” чиглэлийн эцсийг Баянхошуу болгон өөрчилж, зорчигч урсгал 17 хувиар тус тус өссөн гэв.

“Автомашингүй өдөр”–ийн үеэр өөрчлөлт орох нийтийн тээврийн төлөвлөлт

Тавдугаар сарын 18-ны Бямба гарагт болох “Автомашингүй өдөр”-өөр “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн 07:00-17:00 цагийн хооронд явагдана.

Уг үйл ажиллагааны хүрээнд Их тойруу доторх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар–Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсоно.

Нийтийн тээврийн үйлчилгээнд тавьж буй хяналт, шалгалт үргэлжилж байна

Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээнд төрийн захиргааны хяналт болон техникийн хяналтыг тавьж, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Автотээврийн хяналтын 21 улсын байцаагч ажиллаж, 5,793 тээврийн хэрэгсэл, 632 зорчигч шалгаж, 412 зөрчил илрүүлж, 12,385,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуух нийтийн тээврийн үйлчилгээний 16 автобусны зогсоолд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан зогсож байгаа суудлын автомашинуудыг чөлөөлөх ажилд тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж.

Нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоо гуравдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж байгаа.

Хаврын үзлэг оношилгоонд нийт 1,848 тээврийн хэрэгсэл орохоос тавдугаар сарын 16-ны байдлаар хуваарийн дагуу 1,356 тээврийн хэрэгсэл орж, үүнээс 1,311 тээврийн хэрэгсэл тэнцэж, 45 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн 1,356 тээврийн хэрэгслээс 370 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын зөрчлийг арилгуулж, давтан үзлэгт орж тэнцсэн байна.

    Нийтийн тээврийн хэрэгслүүдэд онлайн камер суурилуулж эхэлжээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам ажиллаж байгаа жолооч, шалгагч нарын үйл ажиллагааг хянах, бэлэн мөнгөний зорчилтыг байхгүй болгох, автобусанд үйлдэгддэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналтын камер нь өндөр ач холбогдолтой юм. Энэ ажлын эхлэл болгож “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын бүртгэлийн санд байгаа нийт 79 автобусанд онлайн/online/ камер суурилуулж, ашиглалтад оруулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан хяналтын камерын ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-аас нэгдсэн үзлэг хийх ажлыг өнгөрсөн сард зохион байгуулж, нэгдсэн үзлэгийн үр дүнд хяналтын камеруудыг бүрэн ажиллагаатай болгоход шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн хэрэгслийн бүх хяналтын камерыг зургаадугаар сарын 1-нээс өмнө бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү ажлыг үргэлжлүүлэн нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох зорилгоор Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар Смарт Карт ХХК-иуд хамтран ажиллаж байгаа аж.

 

 

x