Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ: 2019 онд сүрьеэгээр хүүхэд нас бараагүй

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн сүлжээгээр сүрьеэгээр өвчилсөн нэг хүүхэд нас барсан гэх мэдээлэл тархаад байна.

Энэ талаар ХӨСҮТ-тэй холбогдож тодруулахад "Сүрьеэгийн улмаас нас барах тохиолдол байдаг. Олон нийтийн сүлжээгээр тараад байгаа нь 2016 оны нэг тохиолдлын тухай мэдээ байх шиг байна.

15 дугаар сургууль дээр гарсан тохиолдолтой холбоотойгоор 38 хүүхэд, нэг багшийг эмчлэх шийдвэр гарч, эмчилгээ үргэлжилж байна. Хэвтэн эмчлүүлсэн хүмүүс эмнэлгээс гарсан. Эдгээр хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Нас барсан тохиолдол байхгүй" гэв.

2018 онд сүрьеэгийн улмаас нас барсан 200 хүний нэг нь хүүхэд байжээ. Харин 2019 оны гарснаас хойш хүүхэд сүрьеэгийн улмаас нас барсан тохиолдол гараагүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.