Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Буулгах шаардлагатай 362 хашаа, хайсны судалгааг гаргажээ

ikon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ. 

Энэ ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар Их тойруу доторх II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийгдэж байна.

Мөн Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гаргажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх нь.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс