Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгорт 5.2, Сүхбаатар аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т орших Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар тавдугаар сарын 16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг тавдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Мөнхнасангаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. 

Мөн өчигдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т байх Төв багийн “Эхэн нутаг” гэдэг газар 20:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг уг өдрийн 20:40 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим хаяг болон радио станцаар мэдэгдсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б.Ёндонгоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн аж.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар