Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Oracle Autonomous Database өдөрлөг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Өгөгдлийн сан буюу дата баазын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Oracle компанийн хамгийн сүүлийн үеийн ололт, дэвшлийг агуулсан автоматчилсан баазын талаар танилцуулсан Autonomous Database workshop боллоо.

Дата буюу мэдээлэл нь сүүлийн 2 жилийн байдлаар хамгийн үнэ цэнэтэй капитал болон хувирсныг Гартнер зэрэг томоохон судалгааны байгууллагууд  онцолж байгаа бөгөөд технологиос илүү сонирхол татаж эхэлжээ.

Статистик сонирхуулбал 2016 оны байдлаар үүссэн нийт дата-ны 90% нь 2016 онд үүссэн байсан бол түүнээс хойш жил болгон 2 дахин нэмэгдсэн байна. Компанийн санхүүгийн шинжээч нар 2020 он гэхэд нийт ажлын цагийн 75%-ийг аналитик буюу дата дээр ажиллахад зарцуулна. Борлуулалтын багуудын хувьд аналитик дээр ажилладаг багууд ажилладаггүй багуудаас 4 дахин илүү үр дүнтэй ажиллана. Форбесийн судалгаагаар 2030 онд 4 автомашин тутмын 1 нь автомат жолоодлоготой машин байна гэжээ.

Ийнхүү салбар болгонд автоматчилсан үзэгдэл явагдаж байгаа бөгөөд автоматчилсан баазын үйл ажиллагаа нь хэрэглээг маш ихээр хялбаршуулж, олон давуу талыг бий болгох юм байна.

Autonomous database давуу талууд:

  1. Хүний хөдөлмөрийг багасгасан, хүнээс шалтгаалсан эрсдлийг 80% хүртэл бууруулна
  2. Аюулгүй байдал сайжирсан буюу өөрөө өөрийгөө хамгаалдаг
  3. 99,95% найдвартай ажиллагаа (хамгийн ихдээ сард 2 мин 12 сек, жилд 30 мин тасалдал түүнээс бага эсвэл огт тасалдалгүй ажиллана)
 

Үйл ажиллагааны хувьд өндөр хүчин чадал бүхий Exadata дэд бүтэц, өгөгдлийн сангийн 19с хувилбар дээр суурилсан бүрэн автоматчилсан, хиймэл оюун ухаан хосолсон дата төв дээр тулгуурлаж явагддаг. Create instance, patching, backup, monitoring, scaling, testing, managing зэрэг үйлдлүүд бүгд автоматчлагдсан.

Автоматчилсан бааз нь дотроо компанийн санхүүгийн болон борлуулалтын олон төрлийн мэдээллийг нэгтгэн оруулж, аналитик цэсний тусламжтайгаар анализ хийх боломж олгодог.

Монголын хэрэглэгч, харилцагч нартаа зориулсан энэхүү арга хэмжээ танилцуулга мэдээллээс гадна Oracle cloud шийдлийг ашиглан лабораторийн орчинд туршилт хийж, ажилласнаараа шинэлэг, үр дүнтэй болсон байна.

Энэхүү арга хэмжээг Oracle компанийн Монгол дахь партнер Глобал Дата Инженеринг компани хамтран зохион байгууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.