Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энержи Ресурсын санхүүжилтээр говийн бүсийн эмнэлгүүдэд томоохон төсөл хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 17
Сурталчилгаа

Говийн 4 аймгийн нярайн тасгууд 370 сая төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагджээ

 

Энержи Ресурс компани, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-тай хамтран  говийн бүсийн нийт 4 аймгийн эмнэлгүүдийн нярайн тасгийг чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг амжилттай хэрэгжүүлж дуусчээ. 2018 оны 11-р сараас эхэлж, 6 сар гаруй хугацаанд үргэлжилсэн төслийн хүрээнд нийт 370 гаруй сая төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр говийн аймгуудын нярайн тасгийг хангажээ. Гол нь эмнэлгүүдээс урьдчилсан судалгаа авч, бодит хэрэгцээнд нь тулгуурласны үндсэн дээр нийлүүлсэн учир үр дүн бодитой байна.

Эхний аймаг Говьсүмбэрийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 1-р сард 77 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бол Дорноговь, Дундговь, Өмнөговийн эмнэлгүүдэд дутагдалтай байсан тоног төхөөрөмжүүдийг энэ сард гардуулан өгчээ.

Аймаг тус бүрт нярайн инкубатор, хяналтын монитор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт улсын төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.

Нэг аймгийн төвд жилд дунджаар 1,000 хүүхэд шинээр төрдөг, 2,000 орчим хүүхэд эмчлүүлдэг гэж үзвэл, жилд говийн бүсийн 10,000 гаруй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжирч байгаа юм.

Алслагдмал орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд байсаар байна. Энэ хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд бодитой дэмжлэг болж байгаа нь төслийн гол ач холбогдол юм.

“Энержи Ресурс компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа:

Өнгөрсөн жил Ухаа худаг төсөл эхэлсний 10 жилийн ойгоороо бид баяр, цэнгээн гэхээсээ илүүтэй нийгэм, олон нийтэд хэрэгтэй, бодитой ажлуудыг хийхийг зорьсон. Ингээд говийн бүсийн эмнэлгүүдэд хамгийн их шаардлагатай байдаг, нялхсын эмчилгээ, арчилгааны тоног төхөөрөмжүүдээр хангах төслийг “Эрүүл үрс Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үр дүнд нярайн тасгуудын эмчилгээ, үйлчилгээний хүртээмж илт сайжирч эхэлж байгааг харахад сайхан байна.


“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх:

Манай төрийн бус байгууллага Монгол үрс эх орондоо эдгэрч эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж эхлээд 10 жил болж байна. Энэ зорилгынхоо хүрээнд хүүхдэд зориулсан олон төсөл хэрэгжүүлсэн.  Анх Дорноговь аймагт чухал шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгаа хийхээр хэдхэн сарын өмнө очиж байлаа. Төсөлд хамрагдсан бүх эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бодитой судалж, Монголын нөхцөлд хамгийн хэрэгцээтэй, ашиглахад хялбар, сэлбэг хэрэгсэл олдоц сайтай төхөөрөмжүүдийг сонгосон.

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төвийн захирал Я.Болдбаатар:

Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм буянтай сайхан ажил зохион байгуулсанд үнэхээр баяртай байна. Манай төвд, тэр дундаа нярайн тасагт амин чухал шаардлагатай байсан, 88 сая төгрөгийн 17-18 төрлийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж өглөө. Ийм чухал төхөөрөмжүүдтэй болсноор манай эмч, ажиллагсдын ажлын орчин эрс сайжирч байна. Хамгийн гол нь ард иргэдэд үзүүлэх үйлчилгээ, тусламжийн чанар шууд сайжирна. Нярайн шарлагын аппарат, амьсгалын аппарат гэх мэтчилэн нэн чухал хэрэгцээтэй зүйлсийг манай эмч, мэргэжилтнүүдийн саналын дагуу, тооцоо судалгаатайгаар хангаж өглөө. Өмнөговийн нийт ард иргэдийнхээ өмнөөс маш их баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.