Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын хамгийн их хэрэглэдэг ТАВАН ЭМ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөг болсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм, эдийн засгийн байдлын судалгаанд дурджээ. 

Харин дөрөвдүгээр сард 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 362.5 сая төгрөг буюу 12.6%-аар өссөн байна. 

Зураг 1. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт, 2019 оны эхний дөрвөн сард, сая төгрөгөөр

 
Эх сурвалж: ҮСХ

Үүнээс хамгийн их хувийг эзэлж байгаа нь зүрх судасны эм байжээ. Эхний дөрвөн сарын байдлаар монголчуудын хамгийн их хэрэглэсэн таван ЭМ-ийг жагсаавал: 

  1. 6.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 533.6 мянган ширхэг - Зүрх судасны эм   
  2. 4.58 тэрбум төгрөгийн үнэ бүхий 237.1 мянган ширхэг - Халдварын эсрэг бэлдмэл 
  3. 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 134.4 мянган ширхэг - Ходоод, гэдэсний замын өвчнийг эмчлэх эм  
  4. 930. 4 сая төгрөгийн үнэ бүхий 58.9 мянган ширхэг - Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 
  5. 591.6 сая төгрөгийн үнэ бүхий 51,000 ширхэг - Даавар, дааврын үйлдэлт бусад бэлмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл тус тус борлуулагдсан байна.