2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10:00
S32
11°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
20°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьд үлдэхийн тулд хөлөө эвхдэг хутгаар тайрсан Америк фермер

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN

АНУ-ын Небраска мужийн фермер, 63 настай Курт Кэйсер амьд үлдэхийн тулд эвхдэг хутгаар өөрийн нэг хөлийг тайрсан аймшигтай хэрэг саяхан гарсан байна.

Өнгөрсөн сард тэрээр ферм дээрээ ганцаар ажиллаж байхдаа үр тариаг нөөцийн сав руу сорж, оруулдаг машины амсар дээр нэг хөлөө санамсаргүй тавьсан аж.

Хүчтэй машин хөлийг нь ахиулан сорсоор амьд үлдэх найдвар тасрах үед Кэйсер түргэн шийдвэр гаргаж, халаасандаа байсан эвхдэг хутгаар хөлөө тайрчээ.

Үхлийн аюулаас мултарсан фермер гэртээ мөлхөж ороод утсаар тусламж дуудсанаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

 
 

Эмнэлэгт долоо хоног хэвтэж эмчлүүлснийхээ дараа Кэйсер өнгөрсөн Баасан гарагт гэртээ харьсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Одоо тэр хиймэл хөл хийлгэж, дахин явдаг болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

“Би ажилдаа улайрч яарснаас болоод анхаарал болгоомж алдсан байсан” хэмээн ярьсан Кэйсер өөрт нь тохиолдсон явдал бусад фермерүүдэд сургамж болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Сошиал сүлжээний хэрэглэгчид энэ түүхийг 2010 онд дэлгэцэнд гарсан Дэни Бойлын “127 цаг” киноны үйл явдалтай харьцуулан хэлэлцэж байна.

Хаданд хавчуулагдаж тав хоносны дараа нэг гараа тайрч, амьд гарсан аялагч Арон Рэлстоны бодит түүхээр бүтээсэн уг киноны гол дүрд жүжигчин Жэймс Франко тоглосон юм.

 

Эх сурвалж: AFP

 

x