2020/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,855.05₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
06:00
S29
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S30
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S30
17°
16:00
S26
17°
17:00
S26
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЮНА рестораны тогооч нар "ОЛОН УЛСЫН МАСТЕР ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН"-д тэргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 16
Сурталчилгаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2019.05.11, 12 –ны өдрүүдэд зохион байгуулагдсан "ОЛОН УЛСЫН МАСТЕР ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН"-д  ЮНА рестораны мастер тогооч нар амжиллтай оролцон тэргүүлж эх орондоо ирлээ.

Уг тэмцээнд 30 гаруй орны 2000 орчим мастер тогооч нар оролцсон бөгөөд манай улсаас 6 хүний /мастер тогооч 4, удирдлагийн баг 2/ бүрэлдэхүүнтэй баг энэхүү тэмцээнд оролцож Гранпри Алт, Мөнгө, Хүрэл медаль болон Тусгай байруудын шагналыг авч эх орныхоо нэрийг өргөлөө.

Солонгос хоолыг Солонгос улсад нь Монголын мастер тогооч нар хийж тэргүүн байруудыг эзэлсэн нь Монгол хүний хаана ч ямар ч нөхцөлд амжилт гаргаж чаддагийн дахин нэгэн баталгаа болж байна. Монгол эзэнтэй Монгол ажилчид боловсон хүчинтэй ЮНА сүлжээ ресторан Солонгос хоолыг Монгол хүн хийж дэлхийд таниулах зорилгодоо дахин нэг алхмаар ойртсоор.

Ийнхүү ур чадвараа дэлхийд гайхуулж буй ЮНА РЕСТОРАНЫ мастер тогооч нартаа талархахын зэрэгцээ халуун баярыг хүргэе.

Эх орныхоо алтан соёмбот далбааг харийн нутагт мандуулсан мундаг залуусдаа мөн хүнсний аюулгүй байдал хоол үйлдвэрлэлийн салбарт эрүүл ахуйн стандарт ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн үйл ажиллагааг нэн тэргүүнд тавин ханган ажилладаг ЮНА рестораны хамт олонд улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

                

 

x