Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

П.Дагвасүрэн: Бурхан багшийн Их Дүйчэн өдрөөр бясалгалын флаш моб болно

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг олсон гурван үйл явдал нь зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиосон байдаг. Энэ жилийн тухайд зуны тэргүүн сарын шинийн 15 нь тавдугаар сарын 18-ны өдөр таарах бөгөөд тус өдөр ямар арга хэмжээ болон талаар Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг зохион байгуулах Ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны дарга Ж.Одгарьд “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Түүнчлэн тавдугаар сарын 18-н буюу Бурхан багшийн Их Дүйчэн өдөр нь “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон”-той давхцаж байгаа тул нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гандантэгчинлэн хийд, бурхны шашны сүм хийдүүд, ТББ-ууд хамтран нэгтгэсэн байдлаар зохион байгуулна” гэлээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн энэ өдрийн  онцлох үйл явдлын нэг нь бясалгалын флаш моб юм. Олон улсын Буддист нийгэмлэгийн тэргүүн П.Дагвасүрэн “Тавдугаар сарын 18-нд ёслол хүндэтгэлийн парад болох бөгөөд Гандантэгчэнлин хийдээс Энхтайваны өргөн чөлөөгөөр яван Төв талбайд хүрнэ. Хүссэн хүн бүр парадад оролцох боломжтой. Үүний дараагаар энх тайвныг бэлгэдсэн бясалгалын флаш моб Сүхбаатарын талбайд болно. Бид одоогоор 2,000 орчим олбог бэлдсэн. Хүсвэл хүмүүс өөрийн олбогоо авчран оролцож болно” хэмээв.

Хаврын сүүл сарын шинийн 15-наас зуны тэргүүн сарын 15-н хүртэл хугацааг бурхны шашинд бумбадын сар буюу буян хийвэл 100 мянгаар арвижна гэж үздэг байна. Тиймээс энэ хугацаанд буян үйлдэхийг хэвлэлийн хурлын үеэр уриалж байлаа. 

Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярын хөтөлбөр

МБШТ Гандантэгчэнлин хийд

  • 04:00-06:00 Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн бацаг санваар (Тэгчэн сожон) - Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ дацангийн лхаарамба Түвдэн Зопа, Идгаачойнзинлин дацанд
  • 07:00-18:00 Бурхан багшийн чого хурах - Гандан дуганд
  • 06:00-20:00 Тахилын үйл ажиллагаа - Жанрайсигийн талбайд
  • 20:00-06:00 Бурхан багшийн маггаал хурах

Жанрайсигийн өмнөх талбайн ёслолын үйл ажиллагаа

  • 10:00-10:05 Хөтлөгчид нээж үг хэлнэ. /МУСГЗ Г.Чулуунбат, МУГЖ Ж.Бямбаа/
  • 10:05-10:10 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын айлдвар
  • 10:10-10:15 МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ, соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан
  • 10:15-10:20 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээ
  • 10:20-10:25 Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Хамба лам Ч.Дамбажавын мэндчилгээ
  • 10:25-10:30 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы мэндчилгээ
  • 10:30-10:35 Мамба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржийн мэндчилгээ
  • 10:35-10:40 Соёмбот туг залах ёслол
  • 10:40-10:45 Бурхан багшийн лагшин шүтээн залах /Угтлагын хөгжим, сэмбэрэмтэй/
  • 10:45-10:55 Мандал өргөх ёслол
  • 10:55-11:00 Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбатын мэндчилгээ
  • 11:00-11:05 Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяагийн мэндчилгээ
  • 11:05-11:10 ШУА-ийн Түух, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууны мэндчилгээ
  • 11:15-12:20 МУҮУИТ-ын хүндэтгэлийн тоглолт /Бүрэн бүрэлдхүүнээрээ/
  • 12:20-12:30 Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, лам хувраг, ТББ-ууд
  • 12:30-12:50 “Ёс суртахуунаа эрхэмлэе” сургаал МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр
  • 12:50-13:50 Сүм хийд, ТББ-уудын танилцуулга
  • 13:50-14:20 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангийн гэсгүй, Л.Энэбиштогтох номын айлдвар
  • 14:20-15:00 Хүндэтгэлийн жагсаалын бэлтгэл