Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг компаниар шалгарсан “РЕМАКС МОНГОЛИА” 350 хувийн өсөлт үзүүлжээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 16
Сурталчилгаа

“БЛУМБЕРГ АВАРДС 2018” шалгаруулалт болж, шилдгийн шилдгүүд тодорлоо. Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг “Блумберг ТВ Монголиа” зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 11 номинациар шилдгүүдийг онцолсон юм.

 

Шилдэг менежментээр “Эрдэнэс Таван толгой”, шилдэг төслөөр шинэ нисэх төсөл, шилдэг бүтээн байгуулалтаар МАК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр, шилдэг гүйцэтгэх захирлаар Оюутолгойн гүйцэтгэх захирал Армандо Торрес, шилдэг хэлцлээр Монголын ипотекийн корпораци, шилдэг инноваци, шилдэг эдийн засагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, шилдэг өсөлтийн эзнээр Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, үзэгчдийн саналын эзнээр “Ид шидийн орон” төсөлд хөрөнгө оруулсан “Энержи Ресурс”, шилдэг бүтээн байгуулалтаар МАК компанийн Нүүрс баяжуулах үйлдвэр, шилдэг компаниар “Ремакс Монголиа” шалгарлаа.

 

Шилдэг компанийг гэхэд компанийн засаглал, этик ёс зүй, технологийн хөгжил, бизнесийн өсөлт зэрэг олон үзүүлэлтээр тодруулсан бөгөөд энэ бүх шалгуурыг дэлхийн томоохон франчайзын нэг хэсэг болж Монголд орж ирсэн “Ремакс Монголиа” тэргүүлж шагналын эзэн болжээ. “Ремакс Монголиа” сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд 350 хувийн өсөлтийг үзүүлсэн бөгөөд бизнесийн өсөлтөөрөө Зөвхөн Монголдоо ч төдийгүй Азийн бүс нутагтаа ч тэргүүлж хоёр удаа Азийн бүсийн шилдэг улсаар шалгараад байгаа юм.  Өнгөрсөн онд энэ хамт олон 175 тэрбумын борлуулалттай ажилласан бол 2019 онд амжилтаа хоёр дахин ахиулан 300 тэрбумын борлуулалттай ажиллахаар төлөвлөж буй.

 

“Ремакс Монголиа” Монголд орж ирснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ дэвшил авчирсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт жишгээр үйлчилгээ үзүүлж, дагаад иргэдийн ажлыг хөнгөвчилж, ченжийн эсвэл хувь хүмүүс хоорондын хэлцлээр явж ирсэн худалдааны арга барилд тэс өмнөө өөрчлөлт гаргаж чадсан байдаг. Мөн энэ салбарт хөл тавьсан маш олон залуусыг хөгжүүлж, хамтдаа хөгжиж, хамтдаа хожих зарчмаар явдаг нь энэ компанийн онцлог билээ. “Ремакс Монголиа” компани нь дотроо ёс зүйн хороотой бөгөөд энэ салбарт ажилладаг реалторуудад ёс зүйн хэм хэмжээг тогтоон өгч, худалдан авагч, худалдаж байгаа аль нэг талд давуу байдал олгохгүй мэргэжлийн зарчмыг баримтлан ажилладаг нь хүмүүст маш их итгэл төрүүлж, дагаад ч энэ компанийн цар хүрээ улам тэлж байгаа юм.

“Блумберг авардс 2018”-ийн шилдэг компанийн шагналыг гардан авахаар “Ремакс Монголиа” бүсийн эзэмшигч Н.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам , үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэн нар иржээ. Сүүлийн жилүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн олон төрлийн франчайз бизнесүүдийг “Ремакс”-ийн Монгол дахь бүсийн эзэмшигчид болох гэр бүлийн хоёр Н.Батбаатар, Б.Бүжинлхам нар оруулж ирсэн бөгөөд “Ремакс”-аас гадна “Mango”, “Pandora” “Circle K” франчайз бизнесүүдийг удирддаг юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.