Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийн нээлт

A.Жаргал
2019 оны 5 сарын 16
iKon.MN

ШУТСангийн хурлын танхимд

09:00 цагаас  "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх" сэдэвт хэлэлцүүлэг болно.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хурлын танхимд

09:00 цагаас Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах талаар үндэсний хэлэлцүүлэг болно. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Оюуны өмчийн газрын улсын академи, БНХАУ-ын Оюуны өмчийн газар зэрэг олон улсын төлөөллүүдээс гадна Монголын холбогдох байгууллагууд оролцоно.

Туушин зочид буудлын "Сүлд" танхимд

10:00 цагт "Өнөө цагийн дэлхийн геополитикийн хандлага" сэдвээр Стратегийн онолын нэрт эрдэмтэн Эдвард Луттвак лекц уншина.

Өргөө-1 кинотеатрын урд

10:00-12:00 цагт “ЭНХРИЙ ЭРДЭНЭ САН”-гийн санаачлага, БГД-ийн ИТХ, ЗДТГ, ХӨСҮТ-ийн хамтын оролцоотой хэрэгжих “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийн нээлт болно. БГД-ийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эрүүл энхийн төлөө жагсаал”-д оролцохоос гадна дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмжийг өгч, цээжний зураг авахуулах X-ray аппаратаар 10:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Монгол ньюс мэдээллийн төвд 

11:00 цагт Удахгүй болох Бурхан багшийн дүйчэн өдөрт зориулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 

Choijin Suites 1-р давхарт 976 art gallery-д 

11:00 цагт "Амьдралыг тэтгэгч О2" модерн балетын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас зорилтот бүлэг болон хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан "Ирээдүй өөд итгэл хайрлая" тоглолтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд дуучин A-Cool, бяцхан дуучин Бат-Энэрэл, Энжи, "Харш" хамтлагийн дуучин Баасандорж нар оролцоно.

Багш хөгжлийн ордны 402 тоотод

16:00 цагаас “Судлаач оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Батламжаа гардан авна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.