Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ТӨСЛИЙН СОРИЛД бүртгэж байна.
Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1,000 хүнийг инженерийн чиглэлээр сургах төлөвлөгөөтэй энэхүү төсөл нь 2014 оноос эхлэн 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн ТӨСЛИЙН СОРИЛД хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах боломжтой болно.
СОРИЛЫН БҮРТГЭЛ:
Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг бөгөөд Улаанбаатар хотод сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 811-510-1742 тоот дансанд /Хүлээн авагч байгууллага: ШУТИС, ҮТС, гүйлгээний утга: “ИТДБ” төслийн сорил, овог нэр, регистр/. тушаана.
Төслийн Бэлтгэл коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид:
Харин Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид:
Сорилын шаардлага хангасан шалгуулагч нь Коосэн сургалтын хөтөлбөрт ЭЕШ-д математик, физик, химийн хичээлийг сонгон 650-аас дээш оноо, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 680-аас дээш оноо авсан тохиолдолд элсэн суралцах боломжтой.
Төслийн сургалтын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Монгол Улсад суралцах хугацааны зардлыг хувиасаа төлөх бол, Япон Улсад суралцах хугацааны зардлыг “Боловсролын зээлийн сан”-гаас зээл хэлбэрээр олгоно. Оюутан амжилттай суралцан төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд энэхүү зээл нь тэтгэлэг болдог онцлогтой.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам