Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК-аас “Нартай шөнө” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Урин дулаан цаг ирж Улаанбаатарчууд бидний хүсэн хүлээдэг нарлаг зуны өдрүүд айсуй. Өдөртөө ажлаа хийгээд оройхон л тухтай салхилж, хотын гудамжаар алхах хүмүүс үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьдог билээ. Улаанбаатар хотноо цор ганц орших паркийн алсыг харагч дээр Мандал Даатгал ХК-ийн лого гэрэлтэж хотын маань үзэмжид өнгө нэмж харагдах болжээ.

Мандал Даатгал ХК-аас “Нартай шөнө” гэрэл зургийн уралдааныг зарлаж буй бөгөөд үүнд мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчид аль аль нь оролцох  боломжтойг хүргэж байна.

Уралдааны удирдамж:

  • Дурын зохиомжтой байж болох бөгөөд алсыг харагч дээрх Мандал даатгалын логог ассан үед тод оруулан авсан байх.
  • Зургийн чанар /12mpx/-ээс дээш байх.
  • Өөр хүний бүтээл ашиглаагүй байх.
  • Тэмцээнд илгээсэн бүтээлүүдийг Мандал Даатгал ашиглах эрхтэй болно.
  • Гэрэл зургийг 6 сарын 01-ний дотор ulemj@mandal.mn хаягаар ирүүлсэн байх.
  • Гэрэлт лого асах хугацаа нь оройны 20:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд тул гэрэл ассан үед зургийг авах.

Бүтээл шалгаруулах үзүүлэлт:

  1. Уралдааны удирдамжийн шаардлагуудыг хангасан эсэх.
  2. Facebook хэрэглэгчдээс авсан Reaction-ы тоо.
  3. Шүүгчдийн үнэлгээ.

Шагналын сан:

  • 1-р байр: 1 сая төгрөг.
  • Тусгай байр 5 оролцогч тус бүр Мандал Даатгалын нэрэмжит үнэ бүхий бэлэг.

Бүтээл шалгаруулах хугацаа:

  • Бүтээл хүлээн авах 2019.06.01
  • Олон нийт, шүүгчдийн санал авах 2019.06.03 – 2019.06.10
  • Шагнал гардуулах 2019.06.12

 

Жич: Эхний шалгуур хангасан бүтээлүүдийг Мандал Даатгалын Facebook хуудаснаа 6 сарын 03-нд нийтлэх бөгөөд уралдаанд оролцож буй нийт бүтээлүүдтэй танилцах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.