Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дээр түүхий нүүрсийг орлох түлшээр галлаж үзүүлэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын 1 км.кв газар нутагт 1989 онд 169 хүн ногдож байсан бол 2017 онд нийт хүн амын 45.2 буюу 1.4 сая хүн амьдарч, 1 км.кв газар нутагт 311 хүн ногдож 1989 оноос 1.8 дахин нэмэгдэж цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.

Ийнхүү Улаанбаатар хотод амьдарч буй нийт өрхийн тоо өсөж, тэр хэмжээгээр нүүрсний хэрэглээ нэмэгдсэнээр 2018 оны байдлаар 53.9 хувь буюу 211.3 мянган өрх гал түлж байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 28-нд 62 дугаар тогтоол гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Ингэснээр агаарын бохирдлын хэмжээг 50 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Засгийн газрын тогтоол хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, энэ үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр шахмал түлшний илч, чанарыг бодитоор түлж үзүүлэв.

Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан байна. 

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150,000 төгрөгөөр тооцон 1,000 орчим цэгээр борлуулж эхэлжээ.

Сайжруулсан шахмал түлш борлуулж буй цэгүүдийн байршил:

  1. СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т. Энхтайван) Утас: 89896990
  2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/

    Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг
  3. БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц. Бямбаа) Утас: 99143253
  4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах (А. Эрдэнэжаргал) Утас: 88019801
  5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд (В. Сүрэнхорлоо) Утас: 96651133
  6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот (Б. Алтанзул) Утас: 99992089
  7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот (М. Батсанал) Утас: 99233299
  8. Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав)Утас: 99157340
  9. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон) Утас: 88751313
  10. ХУД, 7-р хороо, Жаргалантын 1/1 (Л. Баярсайхан) Утас: 94040899
Төв талбайгаас хийсэн фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг