Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Өрхийн орлого 2018 оныхоос 45,000 төгрөгөөр нэмэгдсэн ч зарлага 165,100 төгрөгөөр өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өрхийн орлого бага зэрэг нэмэгдсэн ч зарлага энэ өсөлтөөс гурав дахин илүү нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны I улирлын судалгаа харуулж байна. 

Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 (11.3%) мянган төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд цалин хөлсний орлого 58.5 (10.5%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4 (34.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.5 (4.3%) мянган төгрөгөөр өслөө.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 (15.6%) мянган төгрөгөөр өслөө. Ийнхүү зарлага орлогын өсөлтөөс гурав дахин нэмэгдсэн нь хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 (16.7%) мянган төгрөгөөр өссөнтэй холбон тайлбарлагдаж байна. 

Хүснэгт 1. Өрхүүд мөнгөн орлогоор

 
Эх сурвалж: ҮСХ

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68%, Төвийн бүсэд 88.6%, Зүүн бүсэд 80%, Улаанбаатар хотод 71.4%, Хангайн бүсэд 58.2, Баруун бүсэд 44.3 хувиар тус тус их байна. 

Хүснэгт 2. Нэг хүнд ногдох сарын дундаж бодит орлого, амьжиргааны доод түвшний харьцаа, бүсээр

 
Эх сурвалж: ҮСХ

Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 8.0 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.2 хувийг эзэлж байна.
Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 4.9 дахин их байгааг харуулж байна.