2019/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,663.58₮
B30
УЛААНБААТАР
20°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
06:00
S40
15°
07:00
S20
15°
08:00
S20
14°
09:00
S40
13°
10:00
S40
13°
11:00
S40
13°
12:00
S40
15°
13:00
S26
17°
14:00
S26
18°
15:00
S26
19°
16:00
S26
20°
17:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАГЦ МЭДЭЭ: 5 дугаар сарын 18-нд Улаанбаатарт хийгдэх замын хөдөлгөөний зохицуулалт, болох 3 үйл явдал

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт нийслэлд "Автомашингүй өдөр", "Улаанбаатар марафон 2019", Бурхан багшийн Их дүйчин өдөр гэсэн гурван арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Энэ талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

"Улаанбаатар марафон 2019"-ын бүртгэл 5 дугаар сарын 16-ныг дуустал явагдана

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Б.Ганболд: Улаанбаатар марафон олон улсын гүйлт зургаа дахь жилдээ болох гэж байна. Нийслэлд энэ өдөр 07:00 цагаас зам хаагдаж, марафонд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 08:00 цагт цугларах ёстой. 

09:00 цагаас гүйгчид гараан дээрээ ирж нээлтэд оролцоно. Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга нээнэ. 09:30 цагаас гүйлтийн гараа эхэлнэ. 42км, 21 км-ийн бүтэн, хагас марафон, 10 км, 5 км-ийн зайн гүйлт болон 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт болно.

Марафонд 300 шахам гадаадын иргэн оролцоно. Кени зэрэг олон улсын нэр хүндтэй марафон гүйлтэд гүйдэг орны төлөөлөгчид ирж оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн.

"Улаанбаатар марафон 2019" гүйлтийн бүртгэл нийслэлийн бүх дүүргийн Биеийн тамир спортын хороо, Олимпын хороо, Нийслэлийн биеийн тамир спортын хороо, Хэт холын зайн марафон гүйлтийн холбоон дээр явагдаж байна. 

Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ныг дуустал явагдана. Хөдөлгөөний хомсдолоос хамгаалах гүйлтэд нийслэлчүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

07:00-18:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл зам хаагдана

Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат: 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр автомашингүй байвал зам тээврийн осол хэдэн хувиар буурдгийг нийслэлчүүддээ уламжлал ёсоор харуулна. 

 "Автомашингүй өдөр"-өөр өвлийн цагийн хуваарийн дагуу замын хөдөлгөөн хязгаарлагдана. Тиймээс хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгсэлтэйгээ ирж цаг, заваа үрэхгүй байхыг анхааруулж байна. 

Өөрөөр хэлбэл, Зүүн, баруун дөрвөн зам, Бөмбөгөр, урагшаа Гэндэнгийн гудамж, хойшоо Хүүхдийн урлан бүтээх төвийн уулзварууд өвлийн цагийн хуваариар хаагдаж байгаа гэсэн үг. Эдгээр замууд 07:00-18:00 цагийн хооронд бүрэн хаагдана гэж ойлгох хэрэгтэй.

Бусад замын хөдөлгөөнүүд хэвийн үргэлжилнэ. 

 

Энэ өдөр тээврийн хэрэгслийн ашиглалтаас аль болох татгалзаж, унадаг дугуй унах, явганаар алхахыг зөвлөж байна. 

Томоохон зах, худалдааны төвүүд 5 дугаар сарын 18-ны Бямба гарагт амарна

Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал: 2019 оны 5 дугаар сарын 18-ны Бямба гарагт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. Иймд иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байгаа. 

Автомашингүй өдрөөр болох Улаанбаатар марафондоо идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна.

Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн тээврийн газрын Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Галбадрах: Тухайн өдөр троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ төв зам хаагдсантай холбоотойгоор зогсоно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.



Нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна.

Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр”  худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар  үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

Дугуйн парад болно

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэд дарга Л.Зэндмаа: Энэ жилийн "Автомашингүй өдөр"-ийг "Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 10:30-18:40 цагийн хооронд өдөрлөг болно. Явган алхалт, эрүүл зөв дадлыг иргэдэд сурталчилна. 

Мөн дугуйн парад, хүүхдийн урлагийн тоглолтуудыг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа.

 "Автомашингүй өдөр"-т 10-аад томоохон ААН хамтран оролцоно.

Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо. Бүтэн өдрийн турш ном хурна

Гэрэл зургийг mpa.mn

Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал тохиосон үе бол зуны тэргүүн сарын Шинийн 15-ны өдөр юм.

Монголчууд эрт дээр үеэс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн. 1990 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ТББ-ууд, бурхны шашны сүм хийдүүд нэгдээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг баяр болгон тэмдэглэж, олон нийтийг ёс суртахуунд уриалах, нийгмийн сайн сайхныг түүчээлэх ажилд чиглүүлдэг болсон.

Өнөө жилийн хувьд Бурхан багшийн Их дүйчин өдөр 5 дугаар сарын 18-нд тохиож байна. Энэ өдөр Гандантэгчинлэн хийд тэргүүтэй хийдүүд дээр бүтэн өдрийн турш хурал ном хурна.

x