Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн болон Япон стандартыг шингээсэн тансаг зэрэглэлийн орон сууц "AMBASSADOR RESIDENCE" шоурүүмээ нээлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон улсын барилгын салбарт тэргүүлэгч япон стандартын дагуу, дэлхийн брэндүүдээр тоноглон, өндөр түвшний чанарыг эрхэмлэн барьж буй “Ambassador residence” тансаг зэрэглэлийн орон сууцны үзэсгэлэнгийн танхим (showroom)-ыг нээлээ.

“Ambassador residence” нь Улаанбаатар хотын зүрхэн цэгт байрлалтай учир хотын хөгжил цэцэглэлтийг бүхэлд нь тольдож, амьдралын үнэ цэнийг дээд хэмжээнд мэдрэх боломжтой тансаг зэрэглэлийн 16 давхар, 62 айлын орон сууц юм.

 

Энэхүү тансаг зэрэглэлийн орон сууцыг энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулж, оршин суугчдаа авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

“Ambassador residence” нь Монголын тансаг зэрэглэлийн орон сууцны салбарт урьд өмнө нь байгаагүй шинэ технологи, дээд зэрэглэлийн интерьерийн  шийдлийг нэвтрүүлж, тав тухтай, аюулгүй орчныг санал болгож буйгаараа өвөрмөц сонголт болох юм.

Барилгын архитектур төлөвлөлт дээр Япон улсын шилдэг архитекторуудын нэг Акихиса Кагэяама ажилласан бөгөөд экстерьер, интерьерийн шийдлийг гаргахдаа Монголын эртний өв соёл, уламжлалыг судлан, гадна загварын сонирхолтой зураглалуудыг гаргасан нь анхаарал татахуйц болжээ.

Тухайлбал, Монгол Улсын эрс тэс уур амьсгалыг Улаанбаатар хотын төвийн өнгө төрхтэй нийцүүлэн тохижуулахдаа байгалийн чулуу, төмөр тор,  металл  хавтанг ашиглаж, эртний чулуун хөшөөнд монгол авдрын хээ зэргийг шингээн, өвөрмөц содон шийдлийг гаргасан аж.

Мөн тус барилгын I, II давхрыг холбосон 6-8 метр өндөр тааз нь лобби хэсгийг цэлгэр, гэгээтэй харагдуулах бөгөөд II давхарт VIP membership бүхий Lounge байхаар зохион байгуулжээ. Харин давхар бүрийн сүүн шилэн хана болон цахилгаан шатны хүлээлгийн хэсгийн арьсан хана зэрэгт монгол түмний ахуйн  онцлогийг илэрхийлэх агуулгуудыг шигтгэж өгсөн шинэ өнгө төрх болсон байна.

 

Үүгээр зогсохгүй нэгдүгээр давхрын хэсэг нь танд яг л Таван одтой зочид буудалд тухалж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Автомашин байршуулах үйлчилгээ, зочин угтах болон оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсэг зэргийг нэмж төлөвлөсөн нь барилгын зэрэглэлийг илэрхийлэхээс гадна оршин суугчдын тав тухыг хангах чухал шийдэл болж өгсөн.

“Аmbassador” төслийг үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр 18 жилийн туршлагтай, Япон улсын “Tecra” ХХК хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна. 

“Ambassador" төслийн хувьд Улаанбаатар хотын агаарын чанарыг хамгийн чухалд тооцож үзсэн
 

 “Tecra” ХХК-ийн  ерөнхий захирал, “Ambassador" төслийн удирдагч Имай Тоёоказү “Япон хүний өвөг дээдсийнхээ өмнө баримталдаг нэг л зарчим байдаг. Бид хийж буй зүйлээ үнэнчээр гүйцэтгэхийг хичээдэг. Япон хүн хийсэн гэдгийг бидний хийсэн, бүтээсэн зүйл илтгэдэг байх ёстой.

Япон улс болон дэлхийн барилгын чиг хандлага Хүн төвт барилга руу чиглэж байна. Энэ нь ямар ч төрлийн барилга барьсан эцэс сүүлдээ тэнд хүн л байрладаг, амьдардаг, ажилладаг, суралцдаг. Энэ чиглэлээр World Green Building Council гээд Америкт төвтэй байгууллага анагаахын болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орон сууц, оффис, сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгуудыг барихад тавигддаг шаардлагыг боловсруулж гаргасан нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Ийнхүү тансаг зэрэглэлийн орон сууцанд тавигддаг өндөр шаардлагыг бид өөрийн улсын баримталдаг минималист буюу эмх цэгцтэй байх төлөвлөлттэй хослуулан “Ambassador" төсөлдөө шингээж, Хүн төвт барилга буюу Healthy building концепцоор бүтээж байна. Энэ шаардлагад есөн үзүүлэлт тусгагддаг бөгөөд хамгийн чухал гурван үзүүлэлт байдаг. Үүнд агаар, гэрэл, дулаан гэсэн үзүүлэлт багтана. Энэ гурван үзүүлэлтийг хамгийн сайнаар хийх ёстой. Ингэснээр хүн амьдрах хамгийн суурь түвшнийг хангасан хэмээн үзнэ. “Ambassador" төслийн хувьд Улаанбаатар хотын агаарын чанарыг хамгийн чухалд тооцож үзсэн.

 

Монгол Улсын хувьд Япон улстай харьцуулахад өргөн уудам газар нутагтай. Гэхдээ ямар ч улсын нийслэлд хотын хувьд А зэрэглэлийн бүсэд газар ховор байдаг. Энэ ховор газарт буюу Элчингүүдийн гудамжинд төслөө хэрэгжүүлж буй явдалд баяртай байна.

Мөн Монголд тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээл тэлж байна. Өөрөөр хэлбэл, нэг үеэ бодвол санхүүгийн хувьд боломжтой хүмүүс амьдралдаа томоохон хөрөнгө оруулалт хийхийн тулд тансаг зэрэглэлийн орон сууцыг худалдан авах нь ихэссэн. Иймд тэдгээр хүмүүсийн хүсэл, шаардлагад нийцсэн тансаг зэрэглэлийн орон сууц нь “Ambassador residence” болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.

Тансаг зэрэглэлийн орон сууцны хөрөнгийн менежментийг Монголд хөгжүүлэхээр ажиллаж байна
 

“Ambassador residence” тансаг зэрэглэлийн орон сууцанд япон стандартын хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ, нийт оршин суугчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн консерьж үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй “Инвескор Проперти Менежмент” ХХК-ийн дэд захирал А.Уянга “Энэхүү тансаг зэрэглэлийн орон сууц нь Элчин сайдуудын гудамжинд буюу Улаанбаатар хотын бизнес болон үзвэр үйлчилгээний зүрхэн цэгт сүндэрлэж байна.

Сайн чанарын орон сууц гэдгийг бататгах нэг гол хүчин зүйл нь олон улсад тухайн орон сууцны хөрөнгийн менежментийн үйлчилгээ байдаг. Хөрөнгийн менежментийг энгийнээр тайлбарлавал өндөр үнээр худалдан авсан орон сууц нь таван жилийн дараа үнэ цэнээ алдахгүй, трендээс гарахгүй байхад анхаарах явдал юм. Жишээ нь, Япон улсад судалгаагаар явж байхад барилгууд нь 100 жил болсон хэрнээ хуучраагүй, үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ цэнэ улам өссөн, асуудал багатай байгаа нь харагдсан. Энэ нь тогтмол арчилгаа, хөрөнгийн зөв удирдлагаас шалтгаалдаг. Иймд бидний хувьд мөн энэ төрлийн хөрөнгийн менежментийг Монголд хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тэр ч утгаараа уужим цэлгэр зочны өрөө, таазнаас шал хүрсэн өндөр цонх, сүлэлдүүлэн урласан царс модон шал, дулаан уур амьсгал бүрдүүлэх амьсгалдаг ханын цаас зэргийг “Хүн төвт барилга”-ын үндсэн шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн гэдгийг дахин онцлоход таатай байна. Мөн авто замын харилцаа, орц гарцын хувьд гурван талаасаа төв замтай төвөггүй холбогдох ба хүний хэрэгцээний бүхий л үйлчилгээг 500 метрийн орчинд авах бүрэн боломжтой.

Амьдарч буй газарт тулгамддаг асуудал болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойрхон байрлаж буй нь оршин суугчдын хувьд таатай нөхцөл. Хамгийн чухал нь үнэ цэнэ нь өсөх байршилд буй орон сууц гэдгээрээ бас онцлогтой юм.  

Барилгын ажил 2018 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд 90 хувийн явцтай байна. Энэ оны есдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээн хэллээ.

 

 “Ambassador residence” тансаг зэрэглэлийн орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7777-4554 утсаар холбогдох боломжтой. 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.