Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д зорчих Монгол иргэдийн анхааралд

ikon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх баталгаа биш бөгөөд тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг АНУ-ын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг.

АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчсөн тухайлбал, өмнө нь АНУ-д зорчихдоо ажлын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, мөн хил, гаалийн байцаагчийн асуултанд тодорхой хариу өгч чадаагүй буюу үнэн зөв хариулаагүйн улмаас АНУ-ын хил дээрээс буцаадаг.

Иймд АНУ-д зорчих зорилгоо баталгаажуулах, нотолгоотой хариу өгөх үүднээс тус улсын виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн материалаа хилээр нэвтрэхдээ биедээ авч явж байхыг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР