2019/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.34₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S29
10°
05:00
S29
06:00
S30
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S26
12°
10:00
S26
12°
11:00
S40
12°
12:00
S20
12°
13:00
S26
12°

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Н.Лхагвабаатар томилогдлоо

ikon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN

“Багануур” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Тус компанийн нийт хувьцааны 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг бөгөөд Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар, Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал С.Батсайхан нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдов.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай нар төрийн төлөөллийг хэрэгжүүлэх юм. Хувийн хэвшил буюу "Mongolian national coal corporation" ХХК-ийн төлөөлөн О.Банзрагч, Б.Наранцэцэг нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдсон бол хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар явуулж, Б.Осоргарав, Б.Очбадрах, Ц.Сүхбаатар, Х.Гэрэлт-Од нар сонгогдлоо.

“Багануур” ХК-ийн шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар ТУЗ-ийн даргаар сонгогдов.

Харин ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байгаа Захиргаа, хүний нөөцийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганзориг томилогдлоо. Ингэснээр “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК тус компанийг удирдлагаар бүрэн хангах боломж бүрдлээ.

 

 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК 

x