2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
22:00
S29
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн төлөө томчуудад хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгээс онцлон хүргэж байна.



Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай.

Гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна.

Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна.

Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3,000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5,000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирчээ.

Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.

Цагдаагийн байгууллагын хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна.

Цагдаагийн байгууллагын хүч дутаж байгаа байдал анзаарагддаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна.

Тавдугаар сарын 1-нээс цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

“Хүүхэд хамгаалагч” төсөлд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулна.

“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад илтгэсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан.

“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал.

Хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд.

Иргэн бүр дэргэдээ, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна.



Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна хэмээн мэдээллээ.

 

x