Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Lenovo дэлхийн анхны нугардаг дэлгэцтэй компьютерын загварыг танилцуулав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нугардаг, уян дэлгэц 2019 оны технологийн нэг гол чиг хандлага болоод байна. Гар утас үйлдвэрлэгчид энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бол компьютерын салбарынхан мөн дэлгэцээ нугалж эхэлжээ.

Хятадын Lenovo компани өчигдөр нугардаг дэлгэцтэй зөөврийн компьютерын загвараа танилцуулсан байна.

2020 онд ThnikPad X1 брэндийн нэг хэсэг болж зах зээлд хүрэх уг бүтээгдэхүүн нь уян дэлгэцтэй анхны лэптоп ангиллын төхөөрөмж болох юм.

13.3 инчийн хэмжээтэй, 4:3 харьцаатай 2K OLED дэлгэц нь нугалсны дараа хатуу хавтастай номны хэмжээтэй болдог. 

Хагас дэлгэсэн үедээ 13 инчийн зөөврийн компьютер болох бөгөөд дэлгэцний нэг хагас нь гарны товчнууд бүхий самбар болж хувирах юм. Харин бүрэн дэлгээд тусгай суурь дээр байрлуулж, гар, хулгана залгавал All-in-one загварын ширээний компьютер болж хувирна. Үүнээс гадна тусгай үзэг ашиглан таблет болгон ашиглаж болно.

 
 
 

Одоогоор туршилтын шатанд яваа уг компьютерын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг Lenovo нууцалж байгаа нь өрсөлдөгчдөд санаагаа хулгайлуулахаас болгоомжилсных бололтой.

Уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хугацаа, үнэ зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байна. Дизайн, хийцийн хувьд ч бэлэн болоогүй, туршилтын загвараа тодорхой хүрээнийхэнд танилцуулжээ.

Эх сурвалж: The Verge