2019/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-17°
08:00
S31
-17°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S30
-6°
15:00
S30
-7°
16:00
S30
-9°
17:00
S29
-11°
18:00
S29
-12°
19:00
S29
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Энэ жил Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн НЭГДҮГЭЭР АНГИЙН цахим элсэлтийг зохион байгуулж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийн mpa.mn

Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/317417932259236/

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг: Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу бүртгэлийг хийж байна. 

Нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулна.

Энэ жил зургаан настай 38,232 хүүхэд элсэнэ.

Энэ жил Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн цахим элсэлтийг зохион байгуулж байна.Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: 2019-2020 оны нэгдүгээр ангид элсэн сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж байна. Үүнийг зөвхөн Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна. Ингэснээр ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр бүртгэлийг хийнэ.

 
Гэрэл зургийн mpa.mn

Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Үнэнбат: Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд зохион байгуулж байна. Бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд 27-ныг дуустал үргэлжилнэ. Мөн уламжлалт байдлаар бүртгүүлж болно. Тус дүүргийн эцэг эхчүүд parent.esis.edu.mn хуудсаар зочилж, бүртгүүлсний дараа хүүхдийн мэдээллээ оруулж, сургуульдаа бүртгүүлэх хүсэлтээ явуулж болно. 

Бүртгэл:

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 омы 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны хооронд бүртгэж. элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.

Нэгдүгээр ангид 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.

5 настай буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.

Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 05 сарын 17.-24-нд гаргаж мэдээлнэ Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар

  3. 3x4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг. шаардлагатай тохиолдолд сургууль нзмэлт материал шаардаж болно.

x