Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

HBO компани “Game of Thrones” цувралаа хэрхэн бүтээснийг харуулсан баримтат киноны танилцуулгыг гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

HBO сувгийн найман жил үргэлжилсэн алдарт “Game of Thrones” цуврал дуусах шатандаа ороод байна. Уг бүтээлийн сүүлчийн наймдугаар бүлгийн сүүлчийн анги Улаанбаатарын цагаар ирэх Даваа гарагт цацагдах юм.

Тэгвэл HBO компани “Game of Thrones” цувралын наймдугаар бүлгийг хэрхэн бүтээсэн, цувралыг яаж дуусгах шийдвэрт хэрхэн хүрснээ тайлбарласан “The Last Watch” баримтат киног тавдугаар сарын 26-нд үзүүлэхээр болжээ.

Хоёр цаг үргэлжлэх энэхүү баримтат киноны трайлерыг өчигдөр нийтэд үзүүлсэн байна.

Эх сурвалж: HBO