Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ҮХЦ-д өргөх бичиг барьж буй ЭМЭГТЭЙЧҮҮД

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүчирхийлэл үйлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохыг шаардаж, өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд өргөх бичиг хүргүүлж, тайван жагсаал зохион байгууллаа. 

Тодруулбал, Тус холбооны эмэгтэйчүүдийн тайван жагсаал зохион байгуулж буй шалтгаан нь "УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг УИХ-ын гишүүний суудалд дахин томилогдох гэж байгааг эсэргүүцэж байгаа явдал юм.

Мөн сүүлийн үед нийгэмд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал хамгийн хурцаар яригдаж буй энэ цаг үед хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүн дахин их хуралд сууна гэдэг байж болохгүй зүйл. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь Үндсэн хуульд нийцээгүй гэсэн гомдлыг ҮХЦ-д нэр бүхий иргэдээс гаргасан бөгөөд тухайн гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээн авсан тухай мэдээлэл ирсэн" гэдгийг онцлон хэлсэн юм.  

Мөн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17,000 гаруй иргэн нэг жилийн хугацаанд төлөөлөлгүй байсан тул илүү мундаг боловсон хүчнийг томилох хэрэгтэй байгааг хэлэв. 

Ийнхүү холбооны гишүүд гартаа хүчирхийлэлтэй тэмцэж буйгаа илтгэсэн уриа лоозонг барин Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм.

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг