Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто зам 7 дугаар сарын 1-нд ашиглалтад орно

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 километр авто замын ажил 40 хувьтай байгаа тухай Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0.8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгджээ.

Төслийн гүйцэтгэгчээр "Зам гүүр барилгын нэгдэл" ХХК ажиллаж байгаа аж.

Тавдугаар сарын 10-ны байдлаар тус замын буталсан суурийн ажил дуусаж, хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна. 

Авто зам 2019 оны 7 дугаар сарын 1-н гэхэд дуусаж ашиглалтад орно. Ингэснээр иргэд  ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой.

 


Эх сурвалж: Авто замын хөгжлийн газар